Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Манлайлал ба цагийн менежмент” сэдэвт хувь хүний хөгжлийг дэмжих цахим сургалт боллоо

  2021-10-18 16:46  106

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Тамгын газрын ажилтнуудад зориулсан хувь хүний хөгжлийг дэмжих цуврал цахим сургалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтыг Хувь хүний хөгжлийн институттэй хамтран “Манлайлал ба цагийн менежмент” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Уг сургалтыг Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг удирдан явуулсан бөгөөд сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурал дахь намын бүлэг болон Улсын Их Хурлын гишүүний ажлын албаны нийт 75 ажилтан хамрагдав.

Энэхүү сургалтын зорилго нь хувь хүн бүрт өөрийн зарчмуудаа тодруулах, удирдагч манлайлагчийн хувьд амжилтад хүрэхэд туслах байгууллагын хамт олны эв нэгдлийг бий болгох зарчмуудыг тодорхойлоход дэмжлэг болоход чиглэж байгааг Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг онцлов.


Тэрбээр сургалтын явцад орчин үеийн удирдагчдын баримталдаг есөн зарчмын танилцуулахын зэрэгцээ хувь хүн бүр өөрийн алсын харааг тодорхойлж, түүнд хүрэхийн тулд урт болон богино хугацааны төлөвлөлтийг тогтмол хийж дадахын ач холбогдлын талаар мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2021-10-18 16:46  106