Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 30 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 30 дахь дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлах тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай зарлигуудыг нийтэлжээ.


Шүүгчийг сонгон шалгаруулах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар шинэчлэн баталсан бөгөөд бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч ийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлэх, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулах ажиллагааг энэ журмаар зохицуулах аж.

Сонгон шалгаруулалт нь Шүүхийн мэргэшлийн хороо үнэлгээ, Монголын хуульчдын холбооны болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх санал хураалтаас бүрдэх юм байна.  

Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байх, шударга ёсыг эрхэмлэх, хууль дээдлэх зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ хэмээн заажээ.

Мэргэшлийн хороо нь шүүгч, ерөнхий шүүгчид нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгалтад үндэслэн үнэлж, шалгалтыг сонгон шалгаруулалт зарласан албан тушаалын онцлогтой суурь, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, хяналтын шатны шүүхийн шүүгчийн, ерөнхий шүүгчийн гэсэн төрлөөр зохион байгуулах бөгөөд Мэргэшлийн хороо шалгалтын агуулга, шалгалтыг үнэлэх аргачлал, журмыг тогтоож, тэдгээрийн нууцлалыг хангаж, мэргэшлийн хорооны ажлын алба зохион байгуулалт, техникийн туслалцаа үзүүлаэх аж.

Дээрх журамтай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс танилцах боломжтой. Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл