Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2017.04.10-14/


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, М.Билэгт, Ц.Гарамжав, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Н.Учрал нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. 2017.04.11


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.04.11


 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, М.Билэгт, Н.Учрал, Х.Болорчулуун, А.Сүхбат нар УИХ-ын дарга М.Энхболдод оффшорын эсрэг лобби бүлэг байгуулж ажиллах болсон талаараа мэдэгдэж, албан бичиг гардуулав. Уг лобби бүлгийг УИХ-ын нэр бүхий 10 гишүүн санаачлан байгуулжээ. 2017.04.11


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.04.11


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг өргөн мэдүүллээ. 2017.04.11


УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгуулав. 2017.04.11


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.04.11


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Гантулга нар БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн дээр очиж НББСШУ-ны байнгын хорооноос гаргасан удирдамжийн дагуу Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав. 2017.04.11


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. 2017.04.11


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийндаатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийнтөслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.04.11


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн МонголУлсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийндаатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.04.11


Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол, удахгүй зохион байгуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 2017.04.12


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзлаа. 2017.04.12


Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар Байнгын хорооны 2016 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын яамны мэдээлэл сонссон юм. 2017.04.12


Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд болсон золгүй явдлын улмаас амиа алдсан цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийллээ. 2017.04.12


Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг ХХААХҮЯ-ны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. 2017.04.12


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6-д заасныг үндэслэн УИХ дахь АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өглөө. 2017.04.12


Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 19.30 цагаас үргэлжилж, Монгол Улсын 2017оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2017.04.12


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. 2017.04.13 


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороод хэлэлцэж, дэмжлээ. 2017.04.13 


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. 2017.04.13 


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазарын Барилга, хот байгуулалтын сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. 2017.04.14 


УИХ-ын гишүүн Н.Учрал БНСУ-ын “Данкук” их сургуулийн Мэдрэлийн мэс заслын тасгийн профессор Ким Ён Жунгыг хүлээн авч уулзав. 2017.04.14 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.