Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт цахим сургалт боллоо

  2021-11-15 16:02  300

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Үндэсний статистикийн хороотой хамтран "Жендэрт суурилсан хүчирхийлэл" сэдэвт цахим сургалтыг өнөөдөр /2021.11.15/ зохион байгууллаа.


Сургалтыг Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал удирдан явууллаа. ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Н.Должинсүрэн жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны дүнг танилцуулаад “Хамтрагчийн үйлдсэн хүчирхийллийн хэлбэр” сэдвээр, Нийгмийн статистикийн газрын статистикч Т.Оюунсүрэн “Бусдын зүгээс үйлдсэн хүчирхийлэл” зэрэг сэдвээр тус тус мэдээлэл хийж, сургалт явуулав.


Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын 40 гаруй ажилтан, албан хаагч хамрагдлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2021-11-15 16:02  300