Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Хуулийн англи хэлний тойм” сэдэвт сургалт боллоо

  2022-02-28 11:21  299

    Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хувь хүний хөгжлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Хуулийн англи хэлний тойм” сэдэвт сургалтыг ажилтнуудад зориулж зохион байгууллаа. Хичээлийг хуульч А.Мандуул оров.






    Хууль зүйн бичлэгийн хэв маяг, арга техникийн үндсэн ойлголт, англи хэлний хууль зүйн нэр томъёоны хэрэглээ, орчуулгын арга зүй, хууль зүйн англи хэлний бичгийн болон бусад чадварыг хөгжүүлэх зорилготой тус сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний ажлын албаны ажилтнууд танхимаар болон цахимаар хамрагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2022-02-28 11:15  299