Цэс

Холбоо барих

Уран зураг, урлагийн бүтээлүүд

1950-иад оноос эхлэн Төрийн ордонд тавигдсан уран зураг, урлагийн бүтээл, хөшөө баримлууд нь нэмж баяжуулагдсаар эдүгээ 100 гаруй нэр төрлийн сан хөмрөгтэй болжээ.

Аль ч орны орд, харшийг чимж байдаг зүйлийн нэг нь уран зураг, урлагийн бүтээлүүд байдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам урлагийн бүтээлүүд үнэт эд зүйлс болж, үнэлэмж нь өсч байдаг. Урлагийн бүтээлийн анхны эх хувь нь хэзээ ч давтагдашгүй чанартай байдгаараа онцлогтой. Төрийн ордонд тавигдан ашиглагдаж байгаа ихэнх уран зураг, бүтээлүүд нь манай нэрт уран бүтээлчдийн хийсэн дахин давтагдашгүй, үндэсний онцлогтой, монголын дүрслэх урлагийн сор болсон ажлууд байдаг юм.

Монголын дүрслэх урлагийн салбарын ахмад үеийн нэрт мастерууд болох Б.Гомбосүрэн, Б.Цэвэгжав, Г.Одон, Ц.Амгалан. Н.Цүлтэм, Б.Чогсом, Ц.Бүдбазар, Т.Оросоо, М.Цэмбэлдорж, залуу үеийн төлөөлөл болох Ц.Энхжин, О.Дарамбазар, Д.Төртогтох, Л.Болд нарын шилдэг бүтээлүүд Төрийн ордны сүрлэг, эрхмэмсэг байдал, хүндэтгэл, интерьер чимэглэлийг тодорхойлж байна.

Төрийн ордонд Ардын зураач Б.Гомбосүрэнгийн “Чингис хаан” зураг, Г.Пүрэвбатын “Богд эзэн Чингис хаан”-ы бурханчилж зурсан хөрөг зураг, уран барималч Б.Хийморийн “Чингис хаан”-ы гантиг чулуун баримал, Ё.Өлзийхутагийн “Жанжин Д.Сүхбаатар”-ын хөрөг, Д.Төртогтохын “Чингис” модон сийлбэр, чулуун шигтгэмэл бүхий “Хаадын хөрөг”, До.Болдын “Сутай хайрхан”, Ц.Бүдбазарын “Хэрлэн гол”, Н.Лхагвасүрэнгийн “Хан төрийн долоон эрдэнэ” /18м урт монгол зураг/, Д.Эрдэнэбилэгийн “Ану хатан”, “Тэнгэрийн ташуур”, Б.Цэвэгжавын “Гүү саалт”, Б.Гомбосүрэн, Д.Батдорж, Д.Болд нарын “Манай эх орон” туурган хивс зэрэг Монголын дүрслэх урлагийн хосгүй нандийн бүтээлүүд нь цаг хугацаа улирах тусах үнэ цэнэ нь өсч олны хүртээл болон Төрийн хамгаалалтад хадгалагдаж байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.