Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 02 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай, Конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулсан нэмэлтийг соёрхон батлах тухай, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг нийтэлжээ.

Дээрх хуулиудаар Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан байна.

Мөн дугаарт Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай, Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай, Төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Түүнчлэн Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр, 2006 оны Далайн хөдөлмөрийн тухай конвенцид 2014 онд оруулсан нэмэлт өөрчлөлт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрэмийг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл