Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсгол зохион байгуулна

  2021-06-24 08:12  636
Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны  сонсгол зохион байгуулна

    Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж заасан.

    Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар Хууль зүйн байнгын хорооны 15 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн тул томилгооны сонсголд оролцох хүсэлтэй этгээд хавсралтад байгаа “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2020 оны долдугаар сарын 5-ны өдрийн 17.30 цагаас өмнө munkhchimeg@parliament.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

        Холбоо барих утас: 262727, 267155

 

Хууль зүйн байнгын хороо


  2021-06-24 15:46  636