Тамгын газар хоорондын туршлага судлах дөрөв дэх удаагийн семинар болж байна

  2019-05-01 18:29  114


Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чадавхыг сайжруулах чиглэлээр 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа билээ.

Хоёр улсын парламентын Тамгын газар хорондын хамтын ажиллагааны хүрээнд Швейцарын парламентын Тамгын газартай хамтран “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийж байна. Үнэлгээний дүнг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж, хуулийг илүү боловсронгуй болгох бодлогын арга хэмжээ авах юм.

Мөн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд цаашид Монгол Улсад хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд түүний хэрэгжилтийг тооцох, үр дүнд үнэлгээ хийх аргачлалыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаар болоод байгаа юм.

    Хоёр улсын парламентын Тамгын газар хоорондын туршлага судлах дөрөв дэх удаагийн семинар Улаанбаатар хотноо 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр эхэлсэн бөгөөд 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд үргэлжилнэ. Семинарт Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Швейцарын парламентын Тамгын газрын Үнэлгээний албаны дэд дарга Феликс Шребел болон тус хоёр улсын парламентын Тамгын газрын ажилтнууд оролцон хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын арга туршлагаа хуваалцаж байна. 

  2019-05-01 18:20  114