ФОТО МЭДЭЭ: Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцов

  2020-01-19 17:32  937

    Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулган Австрали Улсын нийслэл Канберра хотноо болж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар оролцов. http://parliament.mn/n/bmmy


    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Канберра хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганы “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг парламентын хамтын үүргийг сайжруулах нь” нэгдсэн хуралдаанд үг хэлсэн.  Мөн чуулганы төгсгөлийн баримт бичиг болох Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм.  Гарын үсэг зурахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар байлцав. http://parliament.mn/n/bzmy


    Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсын  парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тони Смиттэй уулзсан. Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт бодит ажил хэрэг өрнүүлэх нь чухал болохыг уулзалтын төгсгөлд талууд санал нэгтэй тэмдэглэв.http://parliament.mn/n/nzmy


    Монгол Улсы Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн (парламент) ерөнхийлөгч, хатагтай Пани Яатхотоутай уулзах үеэрээ хоёр орны уламжлалт найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ. http://parliament.mn/n/n5my


    Чуулганд оролцсон Япон Улсын төлөөлөгчдийг Японы нэрт улстөрч Хирофүми Накасонэ тэргүүлэн иржээ. Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ясухиро Накасонэгийн хүү бөгөөд Японы Боловсрол, шинжлэх ухаан, соёлын сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан юм.


    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Константин Косачевтай уулзах үеэрээ сайн хөршийн найрсаг харилцаагаа худалдаа, эдийн засгийн өргөн агуулгаар баяжуулах, хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх нь чухал байгааг онцоллоо.


    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзах үеэрээ Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.


Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2020-01-17 16:53  937