2018 оны 10-р сарын 31-ний өдрийн Казиногийн тухай хуулийн төслийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

  2018-10-31 08:33  187

Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ажлын дэд хэсгийн хуралдааны тойм

Казиногийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14.30 цагт Төрийн ордоны 334 тоот өрөөнд боллоо.

Ажлын дэд хэсгийн гишүүд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хүмүүс оролцож, бусад улс орны хууль, эрх зүйн талаар мэдээлэл, судалгааг гаргаж дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахыг чиглэл болголоо.


            

            Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын 

            хорооны ажлын албаны референт Ч.Батбямба


  2018-10-31 17:11  187