Цэс

Холбоо барих

Төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны 561 дүгээр захирамжаар Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийг Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын харьяанд хэлтэс болгож шинээр байгуулсан билээ. 

Тус хэлтэс нь улсын төсвийн төсөл, төсвийн тодотгол, төсвийн гүйцэтгэл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө,түүний биелэлт, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд хяналт, дүн шинжилгээ хийж, дүгнэлт, танилцуулга гарган холбогдох Байнгын хороодод хүргүүлж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажилладаг.

Үндсэн чиг үүрэг

Төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс нь улсын төсвийн төсөл, төсвийн тодотгол, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсвийн гүйцэтгэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, мөнгөний бодлогын төсөлд дүн шинжилгээ хийж, санал дүгнэлт гаргаж холбогдох Байнгын хороонд хүргүүлэх, Төсвийн, Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хянан шалгах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиг үүрэгтэй.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.