Мэдээллийг ачааллаж байна ..
Архив
Хамаарах огноо: 2015-01-21 00:01 Уншсан: 321

Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй Улсын Их Хуралд бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах, иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөлд ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ сонгон шалгаруулж авах гэж байгаа тул мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Төслийн зохицуулагчид тавигдах шаардлага:

  • Эрх зүйч мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, төрийн удирдлагаар мэргэшсэн;
  • Мэргэжлээрээ болон төрийн удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй байх;
  • Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

            Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

            Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын диплом, гэрчилгээ;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
  • Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт;
  • Англи хэлний мэдлэгийн түвшинг нотолсон сертификат, нотлох баримт.

           

Улсын Их Хурлын Тамгын газар. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

Төрийн ордон - 223 тоот.  Лавлах утас: 51-264253 


Үүсгэсэн: 2016-09-22 09:09

Хуралдааны тов