Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт. Үндэсний тав дахь илтгэл

  2013-10-09 00:00  338
Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2013 оны 2-3 дугаар сард техникийн цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, илтгэлийг бэлтгэн боловсруулсан байна. Илтгэлийн онцлог нь МХЗ-уудын хангах үйл явцын үнэлгээг 5 түвшний зэрэглэлээр хийж, нийт зорилтын гуравны нэг /24-өөс 8/ нь биелэх боломжтой эсвэл бүрэн биелсэн гэж дүгнэжээ. 7 зорилтын хувьд нэмэлт арга хэмжээ авч, тодорхой хүчин чармайлт гаргавал 2015 он гэхэд хэрэгжих боломжтой гэв. 3 зорилгын хүрээнд 4 зорилт нь үлдсэн хугацаанд хэрэгжих магадлал бага, мэдээлэл болон арга зүйн асуудлаас шалтгаалан 5 зорилтын хэрэгжилтийг үнэлэх боломжгүй байна.  МХЗ-уудыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч тэдгээрийг хэрэгжүүлэх үйл явцад гадаад хүчин зүйлүүд, түүнчлэн эдийн засгийн өсөлтийн үр дүнд хандивлагчдын санхүүжилт буурсантай холбон тайлбарласан байна. Үндэсний илтгэлийг хавсаргав.
 
 


  2016-09-23 03:53  338