Цэс

Холбоо барих

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ 2014.12.17-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Төрийн ордны “Г” танхимд 2014.12.17-ны өдөр 14.00 цагт

Нэгдүгээр асуудал:

  • Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем, цахим хуудасны танилцуулга:

Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос иргэдийн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх WWW.URGUDUL.MN цахим хуудсыг танилцуулна.

Энэхүү цахим хуудсыг ашигласнаар иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж бүрдэх юм.

 

Хоёрдугаар асуудал:

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай;

Гуравдугаар асуудал:

  • Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай:

Тухайн асуудлаар Малчдын бэлчээр ус, байгаль, түүх, соёлын өв, дурсгалаа хамгаалах асуудлаар ирсэн өргөдлүүдийг Өргөдлийн байнгын хороо Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын олон иргэдийн эрх ашгийг хохироож байгаа хариуцлагагүй уул уурхайн асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн холбогдох хүрээлэнгүүдтэй хамтран газар дээр нь танилцаж, хяналт шалгалт хийсэн дүнг хэлэлцүүлнэ.

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА /265010, 260755/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл