Цэс

Холбоо барих

“Боловсрол”-ын асуудлаар Өргөдлийн байнгын хорооны дэд ажлын хэсгийн уулзалт боллоо.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс “сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын үйлчилгээг сайжруулах” асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг тус Байнгын хороо 2014-2015 оны намрын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Сумьяабазар нарын гишүүд хариуцан судалж хуралдаанд оруулах ба санал дүгнэлт, шийдвэрийн төсөл бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг байгуулахаар болсон бөгөөд уулзалтыг 2014.11.21-ний өдрийн 9.00 цагт Өргөдлийн Байнгын хорооны ажлын албанаас зохион байгууллаа.

Уулзалтад тус Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх С.Заяадэлгэр, зөвлөх Б.Баярмаа, референт Ц.Энх-Амгалан Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар оролцлоо.

Уулзалтаар дэд ажлын хэсгийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, хамтарч ажиллах хүрээг тодорхой болгох чиглэлээр санал солилцлоо. Энэ хүрээнд шаардлагатай мэдээлэл, судалгааг гаргах, шаардлагатай бол газар дээр нь нөхцөл байдалтай танилцах, иргэдийн саналд хөндөгдсөн асуудлуудыг шийдвэрлэх, төр засгийн бодлого шийдвэрт тусгах талаар ярилцлаа.

Иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан дараах саналуудыг ирүүлсэн юм.

Үүнд:

  • Монгол хүн бэлтгэх, уламжлалт түүх, соёл хүмүүжлийн хөтөлбөр нэмэгдүүлэх,

  • Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх,

  • Хот төлөвлөлтөд сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийг тусгадаг байх,

  • Хувийн өмчийн сургуулиудын төлбөр, сургалтын чанарт хяналт тавих,

  • Монгол бичигтэй болох,

  • Сурах бичгийн чанарт хяналт тавих, сайжруулах гэх мэт.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл