Цэс

Холбоо барих

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 21-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/03 тоот тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 14.20 цагт Төрийн ордны “В танхимд хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг удирдан, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Д.Батцогт, Р.Гончигдорж, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Д.Ганбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Ч.Сосорбарам, Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Г.Нямдэлгэр, референт П.Туяа, Байнгын хорооны нарийн бичгийн дарга С.Дунжидмаа болон ажлын хэсгийн дэд хэсгийн гишүүд оролцлоо.
Ажлын хэсгийн гишүүд Хилийн боомтын тухай хуулийн төслийн 8-20 дугаар зүйлүүдийн заалт тус бүрээр хэлэлцүүлэг хийж, саналын томъёоллоор санал хураалт явууллаа.
Ажлын хэсэг хуулийн төслийн 21-22 дугаар зүйлүүдийн заалтыг хэвээр үлдээх, эсвэл өөрчлөх үндэслэл, болон 12.2, 20 дугаар зүйлийн зарим заалтуудын томъёоллыг тодорхой болгон дараагийн ажлын хэсгийн хуралдаанд бэлтгэн оруулж ирэхийг үүрэг болголоо.
Ажлын хэсгийн хуралдаан 17.45 цагт өндөрлөв.



Тойм бэлтгэсэн: Референт П.Туяа

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл