Цэс

Холбоо барих

Ажлын хэсгийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоолоор байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын бодлогыг төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийн хэрэгжилтийн хүрээнд хэрхэн уялдуулж байгаа байдал, бүтэц, зохион байгуулалт нь оновчтой эсэхийг судлан дүгнэлт гаргах, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт оруулах дүгнэлтийн талаар санал, бодлоо ярилцаж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл тогтоолын төслийг сайжруулах талаар холбогдох хүмүүст үүрэг даалгавар өглөө.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл