Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2014 оны 04-р сарын 21-ний өдрийн хуралдааны тойм

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13.00 цагт 334 тоот өрөөнд хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр удирдсан бөгөөд Ажлын хэсэгт Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан төслийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулсан болон шинээр нэмэх талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын найруулгад анхаарах, шинээр агуулгыг өөрчлөхгүйгээр томьёолох, төсөлд тусгагдсан зарим үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой зааж өгөх зэрэг өгөгдсөн чиглэлийн дагуу Ажлын дэд хэсэг хэрхэн ажилласан талаараа танилцуулгыг хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч тус Байнгын хорооны болон Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы эцсийн хэлэлцүүлэгт нэгдсэн хуралдаанаар олонхийн санал авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгыг бэлтгэн нягтлан хянах, хэлэлцүүлэгтэй холбогдсон бусад бэлтгэл ажлыг бүрэн хангахыг тус Байнгын хорооны Ажлын албанд даалгалаа.

Ажлын хэсгийн хуралдаан 14.05 минутанд өндөрлөв.

 

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

 

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл