Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2014 оны 5-р сарын 13-ны өдрийн хуралдааны тойм

  Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот тогтоолоор байгуулагдсан “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааныг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 14.40 цагт “Г” танхимд зохион байгууллаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл, А.Бакей, Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Чулуунцэцэг, Эм холбооны гүйцэтгэх захирал О.Дамба, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөрийн Үндэсний зөвлөх З.Зузаан нар болон Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл Байнгын хорооны тогтоол болон ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналыг танилцуулав.

Хуралдаан ажлын дэд хэсэгт үүрэг өгснөөр 15.15 цагт өндөрлөв.

 

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл