Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2014 оны 5-р сарын 19-ны өдрийн хуралдааны тойм

       Тус Байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот тогтоолоор байгуулагдсан “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг 2014 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 15.20 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдлаа.

        Хуралдаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, Эм хангамжийн байгууллагын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Уранчимэг, Эм холбооны гүйцэтгэх захирал О.Дамба, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөрийн Үндэсний зөвлөх З.Зузаан, Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн Я.Номхон болон Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Ажлын дэд хэсгийн хуралдаанаар Чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, Мал эмнэлэг, үржлийн газар, Эм холбооноос ирүүлсэн саналыг нэгтгэж, зарчмын зөрүүтэй саналуудаа томъёолон, Баасан гаригт дахин хуралдахаар тогтов.

 

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл