Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Тус Байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот тогтоолоор байгуулагдсан “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдааныг 2014 оны 6 дугаар сарын 09-ны өдөр 13.50 цагт “А” танхимд зохион байгууллаа.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл, А.Бакей, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Чулуунцэцэг, Эм холбооны гүйцэтгэх захирал О.Дамба, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөрийн Үндэсний зөвлөх З.Зузаан, Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн Я.Номхон болон Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд Тогтоолын төслийн талаарх саналын томъёоллыг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналуудыг багцлах, найруулгын шинжтэй зарим нэг өөрчлөлт хийх үүргийг Дэд ажлын хэсэгт өгснөөр 14.45 цагт хуралдаан өндөрлөв.

 

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл