Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2014 оны 6-р сарын 18-ны өдрийн хуралдааны тойм

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар ахлан ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсэг 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 12.30 цагаас 205 тоот өрөөнд хуралдлаа.

 

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ё.Отгонбаяр, А.Бакей, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар болон Боловсрол шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Боловсролын хүрээлэнгийн дэргэдэх хүүхдийн хөгжил төвийн захирал Н.Бэгз болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүдээс тогтоолын төсөлд тусгагдсан зарим зарчмын асуудлуудыг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд бүх шатны боловсролын байгууллагуупын төлөөлөл, мэргэжлийн судлаачид, төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөл, эцэг эхчүүдийн төлөөлөл, холбогдох байгууллагуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулж, тогтоолын төсөлд тусгах саналыг нь сонсон, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны үед гишүүдээс гаргасан саналтай нэгтгэж, дараагийн Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагт өндөрлөлөө.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл