Цэс

Холбоо барих

Инфографик: “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын танилцуулга


Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.


Төсөл санаачлагч “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлал, төлбөрт таавар бусад бооцоот тоглоом, дагалдах үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк, санхүүгийн төв бүхий аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн төвтэй болох, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын баримжаатай үйлдвэрлэл, инновацын бүс бий болгох, Ази-Европыг холбосон худалдаа тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүү эдийн засгийн зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилгоор тогтоолын төслийг санаачилсан.

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах бөгөөд уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-гаар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг хавсралтаар баталсан.

Энэхүү “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулж, түүнчлэн Ази-Европыг холбосон олон улсын тээвэр, ложистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус, олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцсэн нийгэм, эдийн засаг, хууль зүйн таатай үр дагавар бий болно.

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл