Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны тойм

Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ажиллахаар болов.

Байнгын хорооны ажлын хэсгийн анхны хуралдаан 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11.30 цагт Төрийн ордны “Г” танхимд боллоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа ажлын хэсгийн хуралдааныг удирдан хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, тус яамны мэргэжилтэн Ж.Шийлэгпүрэв, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэн, Нийслэлийн боловсролын газрын Хүүхдийн хөгжил, насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Бадамдорж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Түвшин, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилт Д.Амараа, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Баяраа, референт М.Отгон нар оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа хуулийн төслүүдийн талаар радио, телевизийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, хэвлэлийн бага хурал хийх, хүүхдийн ногоон картыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр аялуулж хуулийн төслийн талаар олон нийтээс санал авах 14 хоногийн аянг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг ажлын дэд хэсгийн төлөвлөгөөнд тусгахыг санал болгож, ажлын дэд хэсгийн гишүүдэд хуулийн төслүүд дээр ажиллах чиглэл, үүрэг өгөв.

Ажлын хэсгийн хуралдаан 12.20 цагт өндөрлөлөө.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны

байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл