Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.01.22-2024.01.28)


Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэ гишүүдийг томилсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны анхны хурал болж даргаа сонголоо. 2024.01.22 https://www.parliament.mn/nn/51799/



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 29 хууль, Улсын Их Хурлын тогтоол 16 батлуулжээ. 2024.01.22 https://www.parliament.mn/nn/51798/



“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн Баянхонгор аймагт эхэллээ. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар энэхүү зөвлөгөөнд оролцож хэлсэн үгэндээ8 Хоёр бөхт монгол тэмээний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг гэлээ.

2024.01.22 https://www.parliament.mn/nn/51804/



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 23 хууль, УИХ-ын 22 тогтоолыг хэлэлцүүлэн батлуулжээ. 2024.01.23 https://www.parliament.mn/nn/51807/



Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын АрдынТөлөөлөгчдийн Их Хурал  хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт Бээжин хотноо болов. Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Пөн Чинхуа нар удирдан явууллаа.  

2024.01.24 https://www.parliament.mn/nn/51813/



Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 9 удаа хуралдаж 22 асуудлыг хэлэлцжээ.

2024.01.25 https://www.parliament.mn/nn/51822/



Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид  Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажилллагааны талаар санал солилцлоо. 2024.01.25 https://www.parliament.mn/nn/51823/



Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо 15 удаа, ажлын хэсэг 17 удаа, давхардсан тоогоор нийт 35 асуудлыг хэлэлцэж, 3 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4 тогтоолын төсөл батлуужээ. 2024.01.26 https://www.parliament.mn/nn/51831/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын Байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, нийт 23 асуудлын хүрээнд хуулийн 22, Улсын Их Хурлын тогтоолын гурав, Байнгын хорооны тогтоолын долоон төслийг хэлэлцжээ. 2024.01.26 https://www.parliament.mn/nn/51842/



Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-д болсон Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтад оролцох үеэрээ ӨМӨЗО-ы Хөх хот, Ордос хотуудаар зочилж, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн-тэй уулзлаа. 2024.01.26 https://www.parliament.mn/nn/51850/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл