Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.02.05-2024.02.11)

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ. 2024.02.05 https://www.parliament.mn/nn/51877/



"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 05 дугаар хэвлэгдлээ. Тус дугаарт Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хууль, тогтоолуудыг нийтэлжээ. 2024.02.05 https://www.parliament.mn/nn/51882/



Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд хийсэн ажлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус байнгын хороо 5 удаа хуралдаж, 6 тогтоолын төсөл, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлүүлжээ. 2024.02.05 https://www.parliament.mn/nn/51884/



Сар шинийн босгон дээр Улсын Их Хурлын Тамгын газар ахмадуудадаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, уулздаг уламжлалтай. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат болон Тамгын газрын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч уулзлаа. 2024.02.07 https://www.parliament.mn/nn/51891/



Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.02.07 https://www.parliament.mn/nn/51892/



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар XVII жарны хөх луу жилийн цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв. 2024.02.10 https://www.parliament.mn/nn/51899/



XVII жарны “Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.

2024.02.10 https://www.parliament.mn/nn/51897/



Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу  жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.

2024.02.10 https://www.parliament.mn/nn/51900/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл