Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдав. Уг хуралдаанаар хуулийн төслийн талаар холбогдох хэлэлцүүлэгүүдээс гарсан саналууд дээр ажилласан бөгөөд хуулийн төслийн талаар олон нийтийн саналыг авах зорилгоор парламентын цахим хуудсыг ашиглан цахим хэлэлцүүлэг явуулахаар тогтов.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл