Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуралдааны тойм

Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт боловсруулах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05 тоот тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 13.25 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг удирдан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, Н.Энхболд, Д.Ганбат, ажлын хэсгийн дэд хэсгийн гишүүд болон Байнгын хороодын ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанд Гадаад харилцааны сайдын зөвлөх О.Машбат “Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах мехнизмыг боловсронгуй болгох” сэдвээр хөндлөнгийн судлаачид, шинжээчдийн хийсэн судалгааны ажлын талаар танилцуулга хийв. Улсын Их Хурлын гишүүд энэхүү танилцуулга болон ажлын хэсгийн ажиллах чиглэлийн зарим асуудлаар ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан бөгөөд ажлын хэсгээс Байнгын хорооноос гарах шийдвэрийн төслийн талаар үг хэлж, тодорхой саналууд гаргасан. Улсын Их Хурлын гишүүдээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ажлын дэд хэсэгт орсон Гадаад харилцааны яамны ажилтнууд батлагдсан удирдамжийн дагуу судалгааны ажлуудыг үргэлжлүүлэн хийж, дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулга хийхээр тогтов.

Ажлын хэсэг Байнгын хорооны хуралдаанд хийх ажлын хэсгийн танилцуулга болон Байнгын хорооноос гарах шийдвэрийн төслийг одооноос боловсруулж байх нь зүйтэй гэж үзлээ.

Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагт өндөрлөв.

 

Тойм бэлтгэсэн: Референт П.Туяа

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл