ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.03.25-29/

  2019-04-01 08:56  439

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзав. Эрхэмсэг ноён Ли Наг Ён хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, олон зууны түүхэн харилцаатай, хэл, соёл, ёс заншлын хувьд адил төстэй зүйл олонтой хоёр улс, ард түмний найрамдалт харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх нь бидний үүрэг. Хоёр улс Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Үүнийг нэг шат ахиулан Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх нь чухал юм гэв. 2019.03.26 http://www.parliament.mn/n/djco

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэртдүн шинжилгээ хийх асуудлаар Ажлын хэсгийг байгуулах, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг эцэслэн боловсруулж, хэлэлцүүлэхээр боллоо. 2019.03.26 http://www.parliament.mn/n/dfco

 

"УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" 2019 оны 54 дүгээр захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргалаа. Захирамжаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэмсэн байна. 2019.03.26 http://www.parliament.mn/n/dtco

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. 2019.03.26 http://www.parliament.mn/n/d3co

 

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Дараа нь Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг бүхэлд нь батлав. Чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 2019.03.26 http://www.parliament.mn/n/d7co

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр илээр санал хураалт явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг сонгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 27.3 хувь нь тус тус дэмжлээ. 2019.03.27 http://www.parliament.mn/n/rbco

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2019.03.27 http://www.parliament.mn/n/rtco

 

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 16.36 цагт 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2019.03.27 http://www.parliament.mn/n/r7co

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжих эсэхээр тус бүр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. 2019.03.27 http://www.parliament.mn/n/fbco

 

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 20.00 цагт үргэлжилж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг сонгож, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоол батлагдлаа. Дараа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. цэст нь УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хаан үг хэлсэн юм. 2019.03.27 http://www.parliament.mn/n/ffco

 

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хааж, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг. 2019.03.27 http://www.parliament.mn/n/fpco

 

Монгол Улсын Их Хурлаас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитоор үнэлэх, цаашид юу хийвэл зохих талаар Төрийн ордонд болсон “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр яригдлаа. 2019.03.28 http://www.parliament.mn/n/gpco

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа. 2019.03.28 http://www.parliament.mn/n/gtco

 

"Төрийн мэдээлэл" эмхэтгэл № 13 /1066/ http://www.parliament.mn/n/gjco

 

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт  “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг өргөн барив. 2019.03.29 http://www.parliament.mn/n/87co

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Хаянхярваа нар өргөн мэдүүллээ. 2019.03.29 http://www.parliament.mn/n/8jco

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины УИХ-ын даргад ирүүлсэн баярын мэндчилгээг гардуулан өгөв. 2019.03.29 http://www.parliament.mn/n/8tco

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг өргөн барив. 2019.03.29 http://www.parliament.mn/n/8ico

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг өргөн мэдүүлэв. 2019.03.29 http://www.parliament.mn/n/ebco

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа. 2019.03.29 http://www.parliament.mn/n/83co

  

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2019-04-01 08:15  439