Цэс

Холбоо барих

Зам, тээврийн салбарын 2013 оны Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдлын тухай танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

Зам, тээврийн салбарын 2013 оны Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдлын тухай

“Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль”-ийн 2 дугаар хавсралт дахь Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Зам, тээврийн сайд /ТЕЗ/-ын багцад нийт 421,4 тэрбум төгрөгийн 123 төсөл, арга хэмжээ батлагдсан. Үүнээс:
  • Шилжих 84 төсөл арга хэмжээ буюу 289,9 тэрбум төгрөг,
  • Шинээр 39 төсөл арга хэмжээ буюу 131,5 тэрбум төгрөг байна.
“Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль”-ийн 2 дугаар хавсралт дахь Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын Зам, тээврийн сайд /ТЕЗ/-ын багцад тусгагдсан 2013 онд шинээр эхлүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг Засгийн газрын 2012 оны 131 дүгээр тогтоол, Зам, тээврийн сайд, Худалдан авах ажиллагааны газрын даргын 2012 оны 86/21 дүгээр хамтарсан тушаалаар тус тус батлуулсан.
Баталсан төлөвлөгөөний дагуу Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах хүрээнд Сайдын 2012 оны 113, мөн 2013 оны 05, 17, 26, 31, 76, 78, 84, 90 дугаар тушаалаар зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэх ажил, санхүүжилтийг тодорхой болгон батлуулж, төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, зургийн даалгавар, ажлын зургийг Худалдан авах ажиллагааны газарт 2013 оны 1/615 тоот албан бичгээр хүргүүлсэн. Мөн шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт орсон төсөл арга хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр тус газарт хүргүүлэн ажиллаж байна /Хавсралт-1, 2/.
Тус яамны захиалгаар Хөгжлийн банкны санхүүжилтээр авто замын барилга угсралтын 1,058.7 тэрбум төгрөгийн өртөгтэй 22 төсөл , арга хэмжээ хэрэгжиж байгаа ба эдгээр ажлуудаас 11 төсөлд хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр 37.1 тэрбум төгрөгөөр зөвлөх компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Авто замын барилга угсралтын 22 төслөөс 2 төсөл нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 6 нь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжиж байгаад Засгийн газрын 2012 оны 110 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэхээр шийдвэрлэсэн төсөл, арга хэмжээнүүд юм. Мөн зураг төсөл боловсруулах 3.7 тэрбум төгрөгийн өртөгтэй 11 төсөл хэрэгжиж байна.

Авто замын барилга угсралтын төсөл, арга хэмжээнээс 18 нь гэрээ байгуулсан ба 4 нь Хөгжлийн банкин дээр гэрээ байгуулах шатандаа байна. Хяналтын зөвлөх үйлчилгээг 10 компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байгаа ба 1 төсөл дээр гэрээ байгуулагдаагүй байна. Зураг төсөл боловсруулах 11 ажил байгаагаас 3 нь зургаа дуусган экспертизийн дүгнэлт гаргуулан хүлээлгэн өгсөн байна /Хавсралт 3/.

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл