Цэс

Холбоо барих

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООН ДЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД М.СОНОМПИЛЫН ХИЙХ МЭДЭЭЛЭЛ

 

 Эрчим хүчний салбарт Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хийх төсөл арга хэмжээний явц, байдал

 

Улсын төсвийн санхүүжилтээр 2013 онд хийж гүйцэтгэх төсөл арга хэмжээнүүдийн одоогийн явц, байдал

УИХ-аар 2012 оны 11 дүгээр сарын 08 өдөр батлагдсан Монгол улсын 2013 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт  нь “Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт” байдаг билээ. Энэхүү жагсаалтанд Эрчим хүчний Сайдын багцад 302,201.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл арга хэмжээнүүд батлагдсаны 2013 онд санхүүжигдэх нь 127,397.4 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл арга хэмжээ байна. (Хавсралт-1)

Эрчим хүчний сайдын 2013 онд төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний багцаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллага Засгийн газрын газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар (ХААГ) зохион байгуулж, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөөр 40 нэр төрлийн төсөл, арга хэмжээ байгаагаас 4 нэр төрлийн төсөл, арга хэмжээ нь 2012 онд гэрээ байгуулж ажил эхэлсэн, 36 нэр төрлийн төсөл, арга хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа болно. (Хавсралт-2, Хүснэгт-1)

2013 оны 5 дугаар сарын 06-ны байдлаар Худалдан авах ажиллагааны газарт тендерт оролцогчдоос төслийн материалыг 2013 оны 3 дугаар сарын 01-ны эхлэн хүлээн авч тендер сонгон шалгаруулалтын үнэлгээ хийгдэж байгаа  13 нэр төрлийн эрчим хүчний төсөл, арга хэмжээ байна.

Эдгээрээс Улаанбаатар хотын гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, хэрэглэгчдын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын 10 багцаас 6 багцад гүйцэтгэгчийг шалгаруулж зөвлөмжийн дагуу гэрээ байгуулах бэлтгэл ажил хийгдэж, 2 багцын (БАГЦ-5, 6,) ажилд дахин тендер зарласан байна.

Мөн Улаанбаатар хотын 87 км цахилгаан кабель шугамын өргөтгөл, шинэчлэлтийн 10 багцын ажилд багц-2-д тендерт оролцогч саналаа ирүүлээгүй дахин зарлах, 4 (БАГЦ-2, 3, 8, 9) багцын ажлын тендер дахин зарлаж, 8 багцад гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар үнэлгээний хорооны шийдвэр гарч зөвлөмжийн дагуу гэрээ байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

ХААГазраас 2013 оны 5 дугаар сарын 06-ны байдлаар 9 төсөл, арга хэмжээнд үнэлгээ хийж, тендер шалгаруулан, зөвлөмжийг манай яаманд ирүүлээд байна. Эдгээр төсөл арга хэмжээнүүдийн захиалагч, гүйцэтгэгч байгууллага хооронд байгуулах гэрээний хэлцлийг яамны ажлын хэсэг дээр хийж, гэрээ байгуулж, албажуулахаар ажиллаж байна. (Хавсралт-2, Хүснэгт-2)

Төсөл арга хэмжээнүүдээс анхны гэрээг Химийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажилд гүйцэтгэгч “Редуктор” ХХК-тай байгуулаад байна.

ХААГазарт Үнэлгээний хороодод үнэлэгдэх шатанд  байгаа ажлын 5 төсөл арга хэмжээ, Зөвлөх үйлчилгээний 8 төсөл арга хэмжээ байгааг (Хавсралт-2, Хүснэгт-3) –т нэр төрлөөр нь харуулсан болно.

Төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтанд ирүүлсэн оролцогчдийн  тендерийн материал тавигдсан шаардлагыг хангаагүйн улмаас тендерийг дахин зарласан 3 төсөл, арга хэмжээ байна. (Хавсралт-2, Хүснэгт-4)

                Тендер зарласан боловч тендерийн материал хүлээн авах хугацаа болоогүй байгаа барилга, обьектын жагсаалтыг (Хавсралт-2, Хүснэгт-5)-аар харуулсан.

Манай яамнаас Худалдан авах ажиллагааны газарт техникийн холбогдох баримт бичиг хүргүүлсэн боловч сонгон шалгаруулалтын тендер нь зарлагдаагүй хүлээгдэж байгаа төсөл арга хэмжээ 2013 оны 05 дугаар сарын 07-ны байдлаар  3 байна. (Хавсралт-2, Хүснэгт-6)

Өнөөдрийн байдлаар 1 нэр төрлийн төсөл, арга хэмжээний техникийн баримт бичгийн зургийн даалгаврыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар бэлэн болгохоор ажиллаж байна. (Хавсралт-2, Хүснэгт-7)

 

Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж гүйцэтгэх төсөл арга хэмжээнүүдийн одоогийн явц, байдал

. Улаанбаатарын шинэ эх үүсвэр ашиглалтад ортол цахилгаан дулааны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хаах ДЦС-4-ын 100 МВт хүчин чадлын өргөтгөл төсөл төслийн гэрээнд ОХУ-ын Уралын турбины завод болон ДЦС-4 ХК-ын удирдлагууд 2012 оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан. Төслийг Засгийн газрын 119 дүгээр тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлээд байгаа билээ. Төсөл хэрэгжсэнээр тус станцыг цахилгаанаар 100 мВт, дулаанаар 188 Гкал/цагаар өргөтгөж 2014 оны өвлийн их ачааллын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Эрчим хүчний яам, Хөгжлийн банкны төлөөлөл бүхий ажлын хэсэг ДЦС-4 ХК-ийг өргөтгөх төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй ОХУ-ын Уралын турбины заводод 3 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд ажиллаад ирсэн байна. Уралын турбины үйлдвэр нь манай улсад нийлүүлэх Т-120-130 маягийн турбины эд ангийг үйлдвэрлэх ажиллагаа графикт хугацаандаа явагдаж байна. Мөн турбины өндөр нам дунд даралтын роторын бэлдцүүд, генераторыг металлургийн болон генераторын үйлдвэрт захиалах ажлыг эхлүүлээд байна.

Улаанбаатар хотын  өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоол, 2013 оны 155, 55 дугаар тогтоолоор Амгалан  дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн.  “Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцлөөр барьж байгуулах шалгаруулалтанд “Чайна машинэри инженеринг” корпораци шалгарч, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, “Чайна машинэри инженеринг” корпораци /СMEC/ гэрээнд 2013 оны 4 дүгээр сард гарын үсэг зурсан.   Амгалангийн дулааны станц нь   348 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн дулааны дутагдлыг хангаж  ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх  дулааны хэрэглээг хангах юм. Станцыг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар зураг төслийг боловсруулж гэрээнд тусгасан байна. “Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр буюу гүйцэтгэгч компани нь урьдчилан гүйцэтгэж, Хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгөөр эргэн санхүүжих нөхцлөөр гүйцэтгэнэ.

Одоогоор "Амгалан" ДС-ын төсөл нь Хөгжлийн банкны баталгаа гаргах шатандаа явагдаж байна. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн VIII хороонд баригдах "Ус-15" буюу Амгалан дулааны станцын төсөлийн хэрэгжилтийн хүрээнд газар чөлөөлөх, барилга обьектын буулгах ажлууд хийгдэж байна. Амгалан  станцыг барих газарт одоо байгаа 80 гаруй айл өрх, албан байгууллагыг нүүлгэн шилжүүлэхээр болж нөхөн олговорыг иргэдтэй харилцан тохиролцох журмаар шийдвэрлэж байгаа юм.  Төлөвлөсөн хугацаандаа газраа чөлөөлж амжвал дулааны станцын эхний ээлжийн I блокыг энэ оны XII сард ашиглалтад оруулна. Ер нь  Амгалан дулааны станц баригдснаар Амгалангаас Зүүн дөрвөн зам хүртэлх айл өрхүүдийг дулаанаар бүрэн хангах төдийгүй цаашид гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажилд дулааны хангалттай нөөц бүрдэх юм.

ДЦС-3-ын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх шийдвэрийг ЗГ-аас 142 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа явагдаж байна.

 

ТӨСЛИЙН НЭР

ХҮЧИН ЧАДАЛ

ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ

ЗГ-ЫН ТОГТООЛ /ШИЙДВЭР

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР

 
 

ДЦС-4-ын 100 МВт хүчин чадлын өргөтгөл

100 МВт

70 сая ам доллар

ЗГ-ын 2012 оны 119 дүгаар тогтоол

70 сая ам доллар

 

"Амгалан" ДС

300 МВт/дул

75.9 сая ам доллар

ЗГ-ын 2013 оны 55, 155 дугаар тогтоол

Хөгжлийн банкны баталгаа

 

ДЦС-3-ын 50 МВт хүчин чадлын өргөтгөл

50 MBт

35 сая ам доллар

ЗГ-ын 2013 оны 142 дугаар тогтоол

Хөгжлийн банкны аккредитив

 

 

Тулгамдаж буй асуудлууд

"Чойр дэд" станцыг өргөтгөх автотрансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Реле хамгаалалтын автоматын шинэчлэлийн төсөл арга хэмжээний санхүүжилтэнд нийтдээ 25 тэрбум орчим төгрөг шаардлагатай байгаа болно. Энэ жилийн Улсын төсөвт 9 тэрбум төгрөг тусгагдсан тул шинэчлэлийн ажлыг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх боломжгүй болж, уг санхүүжилтийн эх үүсвэрт тохирох шинэчлэлийн ажлын зураг төсвийг хэсэгчлэн хийх зураг төсөв хийгдэж байна. ЭХЯ-наас зургийн даалгаварыг дахин батлан гаргаж хүргүүлсэн бөгөөд түүний дагуу зураг хийгдэж байгаа. Эдгээр шалтгаанаас төсөл арга хэмжээний худалдан авалт топдорхой хугацаагаар удаашралттай байна.

ТЭЗҮ нь боловсруулагдаагүй, зураг төсөв нь бэлэн бус төсөл арга хэмжээнүүд улсын төсөвт батлагдах нь төсөл арга хэмжээний худалдан авалтыг цаг хугацаанд нь зохион байгуулж явуулах, улмаар төслийн БУА-ыг удаашруулах шалтгаан болж байгааг анхаарах шаардлагатай байна.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах. өсөн нэмэгдэж буй дулаан цахилгааны эрчим хүчний хэрэгцээг хаах зорилгоор  ЭХЯ-ны зүгээс Улсын төсвийн болон бусад эх үүсвэрээс санхүүжигдэн хэрэгжих төсөл арга хэмжээнүүдийг цаг хугацаанд хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно. 2013 оны төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явцад дүгнэлт хийсний үндсэн дээр 2014 болон түүнээс цааш жилүүдэд Улсын төсвийн санхүүжилтээр захиалан хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн ТЭЗҮ, зураг төсвийн урьдчлан бэлтгэх чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлж байна. Тухайлбал, Эрчим хүчний салбарын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн ТЭЗҮ, зураг төсөвийн урьдчилсан жагсаалтыг гарган ЭЗХЯ-нд хүргүүлээд байна. (Хавсралт-3)

Хөгжлийн банкаар хэрэгжүүлэх төслүүдийн хувьд ихэвчлэн түлхүүр гардуулах нөхцлөөр хийгдсэн гэрээнүүд байгуулагдаж байгаа нь ажлын явцын хурдасгах давуу талтай байгаа боловч техник хяналтыг чанд тавьж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

 

оОо

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл