Цэс

Холбоо барих

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийн ажлын хуралдааны тойм /2013.05.13/

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийн ажлын Дэд хэсэг 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10.00-11.00 цагийн хооронд Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдав. Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунбаатар, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн Дэд хэсгийн гишүүд оролцов.
Хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын зарим гишүүдийн гаргасан саналууд, ажлын хэсгийн өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунбаатарын гаргасан санал болон хууль хоорондын уялдааг хангах, хууль зүйн техникийн болон найруулгын шинжтэй саналуудыг хэлэлцэж, дэмжигдсэн саналуудыг Ажлын хэсгийн хуралдаанд оруулахаар тогтов.
Түүнчлэн хуралдааны явцад Дэд хэсгийн гишүүдээс хуулийн төслийн талаар хэлсэн саналуудыг холбогдох байгууллагаас албан ёсоор ажлын хэсэгт үндэслэл, тайлбарын хамт саналаа ирүүлсний дараа, дараагийн ажлын хэсгийн хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтов.


Хууль зүйн байнгын хорооны ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл