Цэс

Холбоо барих

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн БИЕЛЭЛТИЙН ТАЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС

ГАРГАСАН САНАЛ, дҮГНЭЛТ

2013 оны 5 дугаар                                                                                       Улаанбаатар

сарын 01ий өдөр                                                                                              хот

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг Хууль зүйн байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 01ий өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Үндсэн чиглэлийн биелэлтийг боловсруулахдаа хууль батлах асуудлыг зуун хувь биелэгдсэн асуудал гэж тусгах нь буруу, ер нь тооны хойноос хөөцөлдөх байдал харагдаж байна, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд, С.Баярцогт нар Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэхтэй холбогдуулан түүнийг хэлэлцэх шаардлагатай эсэх асуудал байнга яригддаг тул холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх, Үндсэн чиглэлийн биелэлт эдийн засгийн бусад хөтөлбөр, баримт бичигтэй зарим тохиолдолд уялдаагүй байдгаас түүний хэрэгжилтийг дүгнэхэд ялгаатай дүн гардгийг анхаарах зэрэг асуудлаар тус тус саналаа илэрхийлсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

  

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                                     Ш.ТҮВДЭНДОРЖ

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл