Цэс

Холбоо барих

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/03 тоот тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг удирдан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Р.Гончигдорж, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, ажлын хэсгийн дэд хэсгийн гишүүд болон байнгын хороодын ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Ажлын хэсгийн гишүүд Хилийн боомтын тухай хуулийн төслийн зүйл, заалт тус бүрээр хэлэлцүүлэг хийж, ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. 
Ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг Байнгын хорооны ажлын алба Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнуудтай хамтран томъёолж дараагийн ажлын хэсгийн хуралдаанд бэлтгэн оруулж ирэхийг үүрэг болголоо.

Ажлын хэсгийн хуралдаан 16.40 цагт өндөрлөв.  



Тойм бэлтгэсэн: Референт П.Туяа  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл