Цэс

Холбоо барих

Ажлын хэсгийн хуралдааны тойм 2013.05.06

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Маршалын албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагт “Б” танхимд хуралдлаа. Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нээв.

Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж дэд ажлын хэсгийн хуралдаануудыг хуралдуулах чиглэл өгч  Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нар тус тус хуралдууллаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл