Цэс

Холбоо барих

УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХYНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНООС 2012 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫ ЗАВСАРЛАГААНЫ ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХYНС, ХӨДӨӨ АЖ
АХУЙН БАЙНГЫН ХОРООНООС 2012 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫ
ЗАВСАРЛАГААНЫ ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

2013.04.04

Нэг. Хууль, Улсын Их Хурлын
тогтоолын төсөл дээр ажилласан талаар

1. Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
2. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
3. Газрын кадастрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл,
4. Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
5. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Дээрх төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 04 тоот тогтоолоор байгуулсан болно. Уг ажлын хэсгийг Улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ахалж байгаа бөгөөд гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, А.Бакей, Су.Батболд, Ж.Батсуурь, Г.Баярсайхан, С.Ганбаатар, Б.Наранхүү, Я.Содбаатар, Ц.Дашдорж, Л.Эрдэнэчимэг нар орж ажиллаж байгаа юм. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам тээврийн яам, Газрын шинэтгэлийн үндэсний хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн байгууллагууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Ашигт малтмалын газар, Нийслэл, Татварын ерөнхий газар, МУИС, ХААИС болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд оролцсон нийт 46 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Дэд ажлын хэсэг тайлангийн хугацаанд нийт 26 удаа хуралдсан. Үүнд: Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр 10 удаа, Газрын кадастрын тухай хуулийн төслөөр 3 удаа, Газрын төлбөрийн тухай хуулийн төслөөр 4 удаа, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслөөр 5 удаа, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр 4 удаа хуралдсан байна.

Хоёр. Хэлэлцүүлгийн талаар

1. Газрын тухай багц хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны А танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Д.Арвин, Ж.Батсуурь, С.Дэмбэрэл, С.Оюун, С.Одонтуяа, Я.Содбаатар, Л.Цог, УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсийн зөвлөхүүд, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Газрын шинэтгэлийн үндэсний хороо, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн байгууллагуудаас холбогдох албан тушаалтнууд оролцсоны гадна МУИС, ХААИС-ийн багш, эрдэмтэн, судлаачид, Төрийн бус байгууллагууд, хувийн компаниуд, иргэдийн төлөөлөл зэрэг 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй өргөн хэлэлцүүлэг болж санал бодлоо солилцов.

2. Газрын тухай багц хуулийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлгийг 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны Б танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, газрын онолын болон эрх зүйн чиглэлийн багш, эрдэмтэд, шүүгч, өмгөөлөгчид, газрын онолын болон эрх зүйн чиглэлийн багш, эрдэмтэд, шүүгч, өмгөөлөгчид оролцож Газрын багц хуулийн төсөлд байгаа газартай холбоотой нэр томъёоны тодорхойлолт болон эрх зүйн зохицуулалтуудын зарим асуудлаар санал солилцов.

Гурав. Байнгын хорооноос гаргасан тогтоол
1. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2013.02.21-ний 01 тоот тогтоол /Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий болон утаагүй түлшний стандарт, хангалт, түлшний үйлдвэрийн ажлын явц, шинээр баригдах үйлдвэрийн төсөл, технологийн туршилтын талаар холбогдох хүмүүсийн мэдээллийг сонсоод Зам тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нарт чиглэл өгөх тухай/

2. Байнгын хорооны 2013.02.19-ний 04 тоот тогтоол /Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Газрыг албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл, Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох шатанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах тухай/

3. Байнгын хорооны 2013.02.25-ны 05 тоот тогтоол /Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг нуураас гаргаж цэвэрлэх үйл ажиллагааны тухай/


Дөрөв. Бусад ажлын талаар

Байнгын хорооны үйл ажиллагааны талаарх 3 мэдээ, мэдээллийг дотоод сүлжээнд оруулж, 8 төрлийн 350 хуудас материалыг олшруулан тараасан байна. Энэ хугацаанд тус Байнгын хорооны даргад иргэд, байгууллагаас 35 албан бичиг, 3 өргөдөл, гомдол ирүүлсний хариуг бэлтгэж холбогдох байгууллага, иргэдэд явуулсан бөгөөд Байнгын хорооноос нийт 12 албан бичиг явуулсан байна.




БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл