Цэс

Холбоо барих

Маршалын албаны тухай хуулийн төслийн болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тойм

Ажлын хэсгийн хуралдааны тойм

Маршалын албаны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10:10 цагт Төрийн ордны Г танхимд хуралдав. Дэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хуралдааныг удирдаж, ажлын хэсгийн хуралдаанд Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Маршалын албаны тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 30 саналын томъёоллыг дэд ажлын хэсгээс танилцуулж, хэлэлцүүллээ.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 11:10 цагт Төрийн ордны Г танхимд хуралдав. Дэд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 16 саналын томъёоллыг дэд ажлын хэсгээс танилцуулж, хэлэлцүүллээ.

Тоймыг бэлтгэсэн: Хууль зүйн байнгын

хорооны референт Ч.Батбямба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл