Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 13.55 минутанд “Б” танхимд хуралдлаа. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт удирдаж, гишүүдэд М.Батчимэг, Г.Батхүү,Н.Батцэрэг, А.Бакей, Р.Бурмаа, М.Энхболд, Н.Энхболд, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ж.Бямбадулам, референт Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Ж.Ганчимэг нар оролцлоо.

Улс төрийн төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгох талаар Монголын Ногоон Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам, Иргэний зориг ногоон намуудаас санал ирүүлсэн байна. Ажлын хэсгийн гишүүд Улс төрийн намын болон улс төрийн намын санхүүжилтийн тухай асуудлаар санал солилцож, зарчмын гол асуудлаар намуудаас дахин санал авах, эрдэмтэн судлаачдаар судалгаа хийлгэх, бусад орны туршлага судлах санал гаргаж, хурал өндөрлөсөн.

Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл