Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны 12 дугаар сарын 3-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

БОХХААБХ-ны 2013 оны 12 дугаар сарын
3-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм


БОХХААБХ-ны 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Монгол орны ойг гал түймэр, хортон шавжаас хамгаалах, ой цэвэрлэх асуудлыг судалж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Арвин ахалж гишүүдэд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Дэмбэрэл, М.Зоригт, Л.Энх-Амгалан, Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд ахалж ҮХААЯ, Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Ойн судалгаа, хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтнууд орсон болно.

Энэ өдрийн хуралдаанаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Арвин Монгол Улсын ойн нөөц, ашиглалт, ойн цэвэрлэгээний талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх дэд ажлын хэсгийн мэдээллийг сонсов.

Монгол орны ойн сан нийт нутаг дэвсгэрийн 11.9% буюу 18.5 сая га талбайг эзэлдэг, ойн нийт нөөц 1.316,3 сая шоо метр ба 1 га ойн жилийн өсөлт 1,05 шоо метр байна. Ойтой нийт талбайн 20 гаруй хувьд буюу 2,1 сая га талбайд нийт 64,2 сая шоо метр үхсэн мод байгаа бөгөөд энэ баялаг байгаль дээрээ хаягдал хэлбэрээр ашиглалтгүй байна. Иймд хаягдал модны ихээхэн хэмжээний нөөцийг үр ашигтай ашиглах хүрээнд ойн цэвэрлэгээнээс гарсан үхсэн модыг гэр хорооллын айл өрхийн түлээний хэрэглээг хангах, зоргодсоор барилгын модон материал, төрөл бүрийн шахмал түлш үйлдвэрлэх бүрэн бололцоотой юм. Цэвэрлэгээ хийснээр ойн хортон шавьжид өртөмтгийн байдлыг бууруулах, ойн түймэр гарах магадлалыг бууруулж, залуу ой нөхөн төлжих боломжийг бүрдүүлэх юм.

Ажлын хэсгийг ирэх долоо хоногт дахин хуралдуулахаар тогтов.

Хурал 17.40 цагт өндөрлөв.



БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл