Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг байгуулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоол (2013.09.24 № 08)

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр
Дугаар 08
Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.8 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад хүчин чадал нь ижил боловч төсөвт өртөг нь зөрүүтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлуудын төсөвт өртгийн үндэслэлийг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч:
Ц.Оюунбаатар -Улсын Их Хурлын гишүүн

Гишүүд:
Б.Болор -Улсын Их Хурлын гишүүн
С.Ганбаатар -Улсын Их Хурлын гишүүн
Д.Хаянхярваа -Улсын Их Хурлын гишүүн
Ж.Эрдэнэбат -Улсын Их Хурлын гишүүн
Л.Эрдэнэчимэг -Улсын Их Хурлын гишүүн

2.Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд:
Дэд ажлын хэсгийн гишүүд:
Ё.Мөнхбаатар -Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн
үйлчилгээний хэлтсийн ахлах зөвлөх
Г.Даваажаргал -Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт, үнэлгээний хэлтсийн зөвлөх
М.Батгэрэл -Сангийн яамны Орон нутгийн хөгжлийн сангийн нэгдсэн хэлтсийн дарга
Г.Батхүрэл -Эдийн засгийн хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга
Ч.Мишээл -Барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн үнэ бүрдэл, нормативын асуудал хариуцсан мэргэжилтэн
Л.Лхагвасүрэн -Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч
Д.Золзаяа -Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтийн мэргэжилтэн

2.Ажлын хэсэг дүгнэлтээ зохих шийдвэрийн төслийн хамт 2013 оны 10 дугаар сарын 10-ны дотор Төсвийн байнгын хороонд танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар/-д даалгасугай.



ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН
 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл