Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей орон нутгийн сургагч багш нартай уулзав.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс орон нутгийн нийт төлөөлөгчдөд зориулсан сургагч багш нарын сургалтыг 2013 оны 10 дугаар сарын 14-18-нд Улаанбаатар хотод зохион байгуулж, нийт 62 сургагч багш бэлтгэгдлээ.
Сургалтын хаалтын ажиллагаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар оролцож “Нутгийн удирдлага, өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах” талаар орон нутгийн төлөөлөгчид, ИТХ-ын нарийн бичгийн дарга нартай санал солилцлоо.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.