Цэс

Холбоо барих

Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Р.Бурмаа


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус Байнгын хороо 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дараах санал, дүгнэлтийг гаргалаа.

Тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцүүлэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй санал гаргасныг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.

Дээрх хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай тус Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл