Цэс

Холбоо барих

Газрын ажлын хэсэг хуралдав.

БАЙГАЛЬ ОРЧИН,ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ /2013.11.06/

Байгаль орчин, хүнс,хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2013 оны 11 дугаар сарын 06-ны 13.55 цагт Төрийн ордны В танхимд эхлэв. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар, А.Бакей, Д.Батцогт, Ц.Цолмон болон ажлын дэд хэсгийн гишүүд болох Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Я.Хишигт, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх Б.Мөнхбаатар, Уул уурхайн яамны Стратегиийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Баатарцогт, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Алтанцэцэг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын албаны дарга Р.Ганхуяг, Нийслэлийн газрын албаны хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Болормаа нар оролцов. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар хэлэлцэх асуудлыг танилцуулсанаар хуралдаан эхлэв. Дэд хэсгийн хуралдаанаас гаргасан саналуудыг дахин нягтлан шийдэх хувилбарыг тодорхой болгох үүрэг даалгаврыг ажлын хэсгийн ахлагч ажлын дэд хэсгийн гишүүдэд өглөө.

Хуралдаан 14.50 цагт өндөрлөв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл