Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Б.Батзориг Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Б.Батзориг  НҮБ-ын ХХААБ-ын  Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Кевин Д.Галлахерыг хүлээн авч  уулзаж, санал солилцлоо.

Итали Улсын  Ром хотноо төвтэй энэхүү  байгууллага нь  Монголын хөдөө аж ахуйн хөгжил, тэр дундаа хүнсний хэрэглээ, үйлдвэрлэлийн талаар олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг түшиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч танилцуулаад танилцуулж хөдөө аж ахуйн салбарт дэд сайдаар ажиллаж, мах экспортлох ажлыг урагшлуулахад хувь нэмрээ оруулж байсан хүний хувьд УИХ-ын гишүүн Б.Батзоригт хандаж өөрсдийн явуулж буй үйл ажиллагаа, хэрэгжүүлж  байгаа төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

 НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь манай улсад органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мэдээллийн дата бааз үүсгэх, хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зэрэг хэд хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Тус байгууллагаас мал аж ахуйн тогтвортой байдлын даян дэлхийн хөтөлбөрийн Монголын хөтөлбөрийг боловсруулж байгаа тухайгаа УИХ-ын гишүүн Б.Батзоригт танилцуулж,  энэ талаараа санал солилцов. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл