Цэс

Холбоо барих

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм /2014.05.07/

          “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 12.00 цагт В танхимд хуралдав.

          Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл, Ц.Цолмон, Л.Эрдэнэчимэг, БОХХААБХ-ны ажлын албаны ахлах зөвлөх Д.Энхбат, Зөвлөх Я.Хишигт, Референт Б.Баярмаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, ахлах мэргэжилтэн Х.Хишигжаргал, Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Товуудорж, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга Ц.Баярбат, мэргэжилтэн Б.Гоёсайхан, Эдийн засгийн хөгжлийн яамны ХБСТЗ газрын ахлах мэргэжилтэн О.Идшинрэнчин, Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан, мэргэжилтэн Б.Анхзаяа, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Лхамжав, “Цэнгэг усны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Д.Доржсүрэн нар оролцов.

        Улсын Их Хурлын гишүүд дэд ажлын хэсгээс бэлтгэсэн 11 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалгасан бөгөөд дээрх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

              Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, С.Дэмбэрэл нар төслийн үзэл баримтлалын хэсгийн ерөнхий бүтэц, дэс дарааллыг цэгцлэх, нэр томъёоны хэсэг болон хууль эрх зүйн орчин гэсэн хэсэг нэмж оруулах саналыг хэллээ.

            Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан гишүүдийн хэлсэн саналуудыг төсөлд тусгах үүргийг дэд ажлын хэсэгт өгсөн болно.

 

Хуралдаан 13.30 цагт өндөрлөв.

 

 

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл