Цэс

Холбоо барих

Корона вирусийн халдвар, халдварын дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар цахим сургалт болов

    Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хувь хүний хөгжлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг ажилтнуудад зориулсан ээлжит сургалтыг өнөөдөр (2021.12.03) "“Ковид-19”-ын халдвар, түүний дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд” сэдвээр цахимаар зохион байгуулав.


    Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач (Дэлхийн банкны санхүүжилттээр Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй “Монгол Улсад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн мэргэжилтэн) Л.Дэлгэрзул корона вирусийн халдвар, халдварын дараах хүндрэлээс хэрхэн сэргийлэх, анхаарах, эмчлэх талаар болон ахуйн болон албан байгууллагын орчинд агаарын чанарыг сайжруулах зэрэг өргөн хүрээнд сонирхолтой мэдээлэл, зөвлөгөөг өгөв. 

    Тус сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүний ажлын албаны ажилтнууд оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл