Цэс

Холбоо барих

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) хэлэлцэн санал, дүгнэлтийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) хэлэлцэн санал, дүгнэлтийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордны хуралдааны “Б” танхимд хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей, Г.Уянга нар оролцон саналаа хэлж, ажлын дэд хэсгийн гишүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Улсын Их хурлын Тамгын газрын хяналт үнэлгээний хэлтэсээс Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд (2013 оны байдлаар) хяналт, шинжилгээ хийж ирүүлснийг танилцуулав.

Хуралдаанаар дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд: Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийнхээ агуулга, зорилтод мониторинг хийсэн эсэх, хөтөрбөрийн хэрэгжилтийг дүгнэх аргачлалдаа тайлбар ирүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 120 тоот “Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” тогтоолын биелэлтийг гаргаж ирүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) ирүүлсэн тайланд хэрэгжүүлэх ажлууд нь 0-10 хувийн биелэлттэй явж буй яам, агентлагуудаас холбогдох тайлбарыг бичгээр тус тус авахаар шийдвэрлэсэн болно.

 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл