Цэс

Холбоо барих

Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг өрнүүлэв

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулга өнөөдөр (2017.04.30) Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна.

Өглөө 09.10 цагт Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдэв буюу “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.



Үүний дараа дээрх сэдвээр хэсгүүд нээлттэй хэлэлцлээ. Хэсгийн хэлэлцүүлгээс нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг томъёолж, экспертүүдээс асуулт асууж хариулт авах юм.

Зөвлөлдөх санал асуулгын зургаа дахь сэдвийн хүрээнд:

-       - Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах;

-          - Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох сэдвээр хэлэлцэх юм.



Хэсгүүдийн хэлэлцүүлэг 10.40 цагт дууслаа. Одоо энэ сэдвээр нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл