Цэс

Холбоо барих

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цагт “А” танхимд хуралдлаа.

Уг хуралдаанаар судлаачдын багийн тайланг 12 дугаар сард багтаан бэлэн болгох, Улсын Их Хурлын Тамгын газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар орон нутгаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж танилцуулах, ажлын хэсгийн гишүүдээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн боловсруулахаар тогтлоо.



Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл